Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ХБНГУ-ын сөрөг тагнуулын газар улсад нь Оросын тусгай албад идэвхжсэн тухай мэдээлжээ

Оросын талаас кибер халдлага болон хуурамч мэдээлэл түгээх гэхчлэн ажиллагаа ихэсч болзошгүй гэдэг таамаг Берлинд байгаа талаар германы сөрөх тагнуулын тэргүүн ярьжээ. Орос Украины дайн үргэлжлэхийн хэрээр Германд оросын тусгай албадын сонирхол нэмэгдэж байна гэж Германы Үндсэн хуулийг хамгаалах Хол

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-ын сөрөг тагнуулын газар улсад нь Оросын тусгай албад идэвхжсэн тухай мэдээлжээ
ХБНГУ-ын сөрөг тагнуулын газар улсад нь Оросын тусгай албад идэвхжсэн тухай мэдээлжээ. Зураг: МҮОНРТ

Оросын талаас кибер халдлага болон хуурамч мэдээлэл түгээх гэхчлэн ажиллагаа ихэсч болзошгүй гэдэг таамаг Берлинд байгаа талаар Германы сөрөг тагнуулын тэргүүн ярьжээ. Орос Украины дайн үргэлжлэхийн хэрээр Германд Оросын тусгай албадын сонирхол нэмэгдэж байна гэж Германы Үндсэн хуулийг хамгаалах Холбооны албаны дарга ТомасХальденвангДПА-д ярьсан юм байна.

Германы гадаад тагнуулын албаны ажилтан саявтар Оросын талд тагнуул хийсэн хэргээр саатуулагдсантай холбогдуулж тус улсын Үндсэн хуулийг хамгаалах Холбооны Албаны дарга ийм мэдээлэл хийжээ. Саатуулагдсан этгээдийг Оросын талд нууцад хамаарах мэдээлэл дамжуулсан гэж буруутгаж байгаа юм байна. Үндсэн хуулийг хамгаалах Холбооны алба гэдэг нь Германы Дотоод хэргийн яаманд харьяалагддаг дотоодын зориулалтын тусгай алба юм. Улмаар дээрх тохиолдол нь Москвагаас учрах аюул хэр бодитойг харуулж байгаа хэрэг гэж Германы дээрх албаны хүн мөн ярьжээ. Мөн Украинтай холбоотой нөхцөл байдлаас үүдэж Германаас нутаг буцаагдсан Оросын дипломат төлөөлөгчийн газруудын 40 ажилтны орыг нөхөхөөр Орос чармайж байна гэж дүгнэсэн байна.

Тиймээс ХБНГУ Оросын иргэдэд виз олгох журмаа чангатгаж, улмаар оросын тусгай албадтай холбоотой байж болзошгүй хүмүүсийг Германд ирүүлэхгүй байхад илүү хүч тавьж ажиллаж байна” гэж Хальденванг ярьжээ. Үүнээс гадна Берлин Оросын талаас кибер халдлагууд, бусад хуурамч мэдээлэл тараах зэрэг үйлдэл олшрох магадлалтай гэж үзэж байгаа ч, Германы гадаад тагнуулын алба тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх чадвар сайтай гэж мөн ярьжээ. Энэчлэн тусгай албадынхаа Герман дахь үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа улсуудын тоонд Хальденванг Хятад, Иран улсуудыг мөн нэрлэсэн байна.

Хуваалцах