Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ХБНГУ-ын төрийн байгууллагын албан тушаалтан, дипломатууд Москвагийн шаардлагаар ОХУ-аас гарна

Германаас ОХУ-д суугаа элчин сайдын болон бусад төрийн байгууллагуудын олон тооны ажилтан, дипломатууд Москвагийн шаардлагаар тус улсаас гарахаар болжээ. Германы төв хэвлэлийн мэдээлснээр тэдний дунд ЭСЯ-ны дипломатуудаас гадна төрийн албан хаагч, соёлын солилцооны байгууллагын албан тушаалтнууд бай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-ын төрийн байгууллагын албан тушаалтан, дипломатууд Москвагийн шаардлагаар ОХУ-аас гарна
ХБНГУ-ын төрийн байгууллагын албан тушаалтан, дипломатууд Москвагийн шаардлагаар ОХУ-аас гарна. Зураг: МҮОНРТ

Германаас ОХУ-д суугаа элчин сайдын болон бусад төрийн байгууллагуудын олон тооны ажилтан, дипломатууд Москвагийн шаардлагаар тус улсаас гарахаар болжээ. Германы төв хэвлэлийн мэдээлснээр тэдний дунд ЭСЯ-ны дипломатуудаас гадна төрийн албан хаагч, соёлын солилцооны байгууллагын албан тушаалтнууд байгаа юм байна. Германы гадаад хэргийн сайд яг хичнээн ажилтан нь Оросоос гарах гэж байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Германы гадаад харилцааны яамны мэдээллээр Москва Оросд байгаа Германы дипломат төлөөлөгчийн газар, зуучлагч байгууллагуудын ажилтан албан хаагчдын тоог 6-р сараас эхлэн хязгаарлаж байгаа юм байна. иймээс Герман Орос дахь бүх байгууллагууддаа олон тооны цомхотгол хийхэд хүрчээ. Германы гадаад харилцааны яам үүнийг нэг талыг барьсан, хууль бус, үндэслэлгүй шийдвэр гэж зэмлэн буруутгажээ. Өнгөрсөн 4-р сард Германы засгийн газар улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа Оросын тусгай албаныхны тоог багасгах үндэслэлээр Оросын дипломатуудыг гаргасан юм. Герман нь байгалийн хий болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүнээ олон жил ОХУ-аас импортлон авч, Оростой харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгдөг байсан. Гэвч Москваг Украин руу дайн хийснээс хойш Оросын эсрэг шахалтаа нэмэгдүүлсээр байна. Орос Германы засгийн газрын шийдвэрийн хариу арга хэмжээг ингэж хэрэгжүүлснээр хоёр орны харилцааг улам дордуулна гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах