Хэдэн сарын турш үргэлжилсэн ОПЕК-ийн хуралдаан өчигдөр өндөрлөлөө
Австрийн нийслэл Вена хотноо хэдэн сарын турш үргэлжилсэн ОПЕК-ийн хуралдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ хуралдаанаар нефть олборлолтоо хязгаарлах гэрээг 7 дугаар сараас эхлэн 9 сарын хугацаанд сунгахыг дэмжсэн нь гол шийдвэр байлаа.
Мэдээллийн алба

“Оны эхний хагасын түвшинд гэрээг биелүүлэхэд л оны хоёрдугаар хагаст илүү дээрдэнэ” гэж Саудын Арабын Эрчим хүч, аж үйлдвэр, эрдсийн нөөцийн сайд Халед аль-Фалех мэдэгдсэн байна. Олборлолтыг багасгах гэрээ өчигдрөөс эхлэн ирэх оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Гэхдээ нефть олборлолтыг хязгаарлах квот Иран, Венесуэль, Ливид хамаарахгүй гэж ТАСС агентлаг дамжуулсан байна.
ОПЕК-ийн ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 5-нд Вена хотноо зохион байгуулахаар тогтлоо. Мөн энэ байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга МохаммедБаркиндогийн бүрэн эрхийг дахин сунгажээ.
Ерөнхийдөө ОПЕК-ийн хуралдааны үр дүн өнгөрсөн долоо хоногт Осакад болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр бараг тодорхой болсон юм. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын угсаа залгамжлагч хун тайжтай хэлэлцээр хийснийхээ дараа талууд энэ гэрээг 6-9 сараар сунгахыг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байна.