Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хээлтэй үхсэн халимны ходоодноос 22 кг хуванцар гарчээ

Италийн Байгаль орчин хамгаалахын сайд Сержо Коста нэг удаагийн хуванцар сав, эд зүйл хэрэглэхийг хориглох хууль санаачилна гэдгээ мэдээлэв

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээлтэй үхсэн халимны ходоодноос 22 кг хуванцар гарчээ
Хээлтэй үхсэн халимны ходоодноос 22 кг хуванцар гарчээ. Зураг: МҮОНРТ

Италийн Байгаль орчин хамгаалахын сайд Сержо Коста нэг удаагийн хуванцар сав, эд зүйл хэрэглэхийг хориглох хууль санаачилна гэдгээ мэдээлэв. Учир нь энэ сарын 1-нд Сардини арлаас олдсон, хээлтэй үхсэн халимны ходоодноос хоол, хүнс бус хуванцар сав гарсан нь түүнийг эмзэглүүлж, ийм хууль санаачлахад хүргэсэн аж.

Сержо Коста өөрийн цахим хуудсандаа "Үхсэн халимны ходоодноос 22 кг хуванцар сав, сэрээ, аяга зэрэг эд зүйл гарсан. Энэ амьтны үхлийн шалтгаан нь хуванцар. Бид "алуурчин" болсон хэрэглээнээсээ татгалзах цаг хэдийн болсон" гэж бичжээ. Италийн эрэг орчмын Неаполь зэрэг зарим хотод нэг удаагийн хуванцар хэрэглээг хориглосон хууль батлагдсан бөгөөд ирэх сарын 1-ээс хэрэгжих юм байна.

Хуваалцах