Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.09) 16:00 цагийн байдлаар 4 хээрийн түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд 2 түймрийг цурамд орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.09) 16:00 цагийн байдлаар 4 хээрийн түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд 2 түймрийг цурамд орууллаа.

Үүнд:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар 14:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, 15:30 цагт цурамд орууллаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Хуваалцах