Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ

Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ
Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байна. Амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзлаа.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтыг хийнэ. Энэхүү дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр хэлэлцлээ.

Хуваалцах