Хээрийн сургуулилт хийжээ
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зарим томилгоот бүрэлдэхүүн хээрийн сургууль хийх үеэрээ ЗӨСҮТ-тэй хамтран “Тарваган тахал өвчний уушгины хэлбэр”-ийн сэжигтэй тохиолдлын үеийн хариу арга хэмжээ” сэдвээр хээрийн эмнэлэг дэлгэн үзүүлэх сургууль хийсэн байна.
Мэдээллийн алба

Сургуулийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар танилцсан бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тайван бус цагт монгол эх орныхоо төлөө, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, эрүүл мэндийн бусад байгууллагууд хэрхэн хамтарч ажиллахыг бодитой харуулсан маш чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, тус арга хэмжээ Батлан хамгаалах салбар болон Эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн өргөн хүрээтэй үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг онцлон хэллээ.
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ