Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурынхан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 180 км, газрын тосны 19 дүгээр талбайгаас зүүн урд зүгт 55 км/ өнөөдөр хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ.

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурынхан ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах