Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 29 га талбай өртөж шатсан.

Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах