Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20000га талбай өртсөн байна. Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20000га талбай өртсөн байна.

Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 хээрийн талбай өртлөө.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах