Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа гэлээ

Ойрхи Дорнодод энх тайвныг авчрах зорилго бүхий Израйль, Палестиний энхийн хэлэлцээр болж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа гэлээ
Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа гэлээ. Зураг: МҮОНРТ

Ойрхи Дорнодод энх тайвныг авчрах зорилго бүхий Израйль, Палестиний энхийн хэлэлцээр болж байгаа юм. Хэлэлцээрт оролцож байгаа төлөөлөгчид үр дүнд хүрч чадна гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Даваа гаригт Вашингтонд эхэлсэн уг хэлэлцээний бэлтгэл үеийн дараагаар хэвлэлийн бага хурал хийжээ. Хуралд Израйлийг төлөөлж хэлэлцээнд оролцож байгаа Израйлийн хууль зүйн сайд Ципи Ливни, Палестиний талаас зөвлөлийн дарга Сайб Эрекат, уг хэлэлцээг зуучлан зохион байгуулж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар оролцсон юм. Энэ үеэр Жон Керри энхийн хэлэлцээний дараагийн үе ирэх 2 долоо хоногийн дотор болно гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Хэлэлцээний гол эзэд болох Израйль , Палестиний төлөөлөгчид ч мөн өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Ливни “Ирээдүй хойч үедээ энх тайван, аюулгүй амьдралыг үлдээхийн тулд хоёр тал хоёулаа хүчин чармайлт гаргах болно ” гэсэн бол Эрекат “Хоёр орны хооронд үүссэн шийдэгдээгүй бүх асуудлууд энх тайвнаар шийдэгдэхэд Палестиний талаас идэвхитэй оролцоно” гэсэн юм. Ойрхи Дорнодод газар нутгийн маргаанаас үүдэлтэйгээр үүссэн олон асуудлыг эцэслэн шийдвэрлэх чухал хэлэлцээ 3 жилийн өмнө амжилтгүй өндөрлөж байсан ч энэ удаад дахин эхлүүлж байгаа юм.

Түлхүүр үг:helelceerheleltseer
Хуваалцах