Хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг Байнгын хороодтой зөвшилцөнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.
Байнгын хороод дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгоно.


















