Хэлмэгдсэн монгол иргэдийн хөшөөнд цэцэг өргөв
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-д томилолтоор ажилласан.
Мэдээллийн алба

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-д томилолтоор ажилласан. Энэ үеэр хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг хүндэтгэж Москва хот дахь Бутовогийн Коммунарка дахь гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөжээ. Хэлмэгдэгсдийн хөшөөний арчлалт хамгаалалтыг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хариуцуулахаар хүлээлгэж өгсөн байна.
Хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр баривчлагдан хүргэгдэж, мөрдөгдөн шийтгүүлж хэлмэгдсэн 400 гаруй монгол иргэн байсан бөгөөд тэдэнтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан аваад байгаа билээ.


















