Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа.
Мэдээллийн алба

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа. Энэ нь нийслэл, аймаг, сум, дүүрэгт Монгол хэлний тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагад монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах зорилготой ажээ.
Мөн 1924 онд байгуулагдаж байсан Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулахаар болжээ. Улсын нэр томьёоны комисс нь Монгол Улсын дотор дагаж мөрдөх бүх нэр, томьёог эрдэм шинжилгээний үндэстэй боловсруулан батлах үүрэгтэй юм.


















