Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хэлтсийн цаг" мэдээллийг ил тод хүргэнэ

"Хэлтсийн цаг" шууд нэвтрүүлгээр ЗДТГ-ын хэлтсүүд өөрийн харьяалагдах байгууллагын төлөөллүүдтэйгээ хамт эфирийн шууд ярилцлагад ордог бөгөөд одоогоор Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсүүд уг нэвтрүүлэгт орсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хэлтсийн цаг" мэдээллийг ил тод хүргэнэ
"Хэлтсийн цаг" мэдээллийг ил тод хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн засаг захиргааны мэдээ мэдээллийг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ил тодоор хүргэх ажлыг идэвхжүүлж Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар 14 хоног тутам "Хэлтсийн цаг" шууд нэвтрүүлгийг орон нутгийн гурван телевизээр ээлжлэн хүргэж эхлээд байна. Мөн өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн "Засаг даргын 30 минут" ярилцлагын нэвтрүүлгийг аймгийн сонин, телевизийн сэтгүүлч, сурвалжлагчдын хамтаар явуулж эхэлсэн билээ.

"Засаг даргын 30 минут" нэвтрүүлэг нь сар бүр тогтмол бэлтгэгдэх бөгөөд тухайн сарын үйл явдал болоод бусад анхаарал татсан асуултуудын хариултыг Засаг даргаас шууд авах боломжтой юм.
"Хэлтсийн цаг" шууд нэвтрүүлгээр ЗДТГ-ын хэлтсүүд өөрийн харъяалагдах байгууллагын төлөөлөлүүдтэйгээ хамт эфирийн шууд ярилцлаганд ордог бөгөөд одоогоор Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсүүд уг нэвтрүүлэгт орсон байна.
Дашрамд дуулгахад, аймгийн Засаг дарга долоо хоногийн пүрэв, баасан гарагт иргэдийг хүлээн авч уулздаг бөгөөд иргэд орон нутагт өрнөж буй цаг үеийн үйл явдлуудыг аймгийн "Архангай амьдрал", "Архангай толь" сонин болон АВ, Тамир, Архангай телевизүүдээр дамжуулан мэдэхээс гадна Засаг даргатай биечлэн уулзах боломжтой юм.

Хуваалцах