Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийж байна

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийж байна
Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй даралтны аппаратуудад Хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, стандартын шаардлагад нийцүүлэн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тохируулга хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгож ажиллаж байна.

Шалгалтад Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, эм ханган нийлүүлэх 21 байгууллагыг хамруулах бөгөөд иргэдийг даралтны аппарат болон бусад хэмжих хэрэгслийг худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан баталгаажуулалтын гэрчилгээ дагалдуулан авахыг зөвлөж байна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хуваалцах