Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэн ч дур булаам эмэгтэй болж болно

Өнгөрөгч амралтын өдрүүдэд онлайн ертөнцөөр шуугиан тарьсан мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл “хэн ч дур булаам хөлтэй байж болно” гэх гарчигтай олон нийтийн хэрэгслээр тарсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэн ч дур булаам эмэгтэй болж болно
Хэн ч дур булаам эмэгтэй болж болно. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд онлайн ертөнцөөр шуугиан тарьсан мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл “хэн ч дур булаам хөлтэй байж болно” гэх гарчигтай олон нийтийн хэрэгслээр тарсан юм. БНХАУ-ын Нанжин хотод энэ сарын 3-нд нээлтээ хийсэн автобусны буудлын ойролцоох амрах хэсэгт байрлуулсан сандлыг эмэгтэй хүний бүсэлхийнээс доогуур хэсэг буюу жийнсэн шорттой, улаан туфлитэй шулуун нарийхан хөл маягтайгаар хийсэн байна.

Хэдийгээр эрч хүч өгнө гэх уриатай Кока кола компанийн сурталчилгаа маягаар байгуулсан ч тус газарт суух үйлчлүүлэгчдийг хэн ч эргэж харахгүй өнгөрч чадахгүй бөгөөд зарим нь бүр андуурч харах ажээ.

Хуваалцах