“Хэн нь хэн бэ” төслийг хэрэгжүүлнэ
"Өнөөдөр” сонин, “Royal media” групп, Zindaa.mn сайт хамтран “Хэн нь хэн бэ” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

"Өнөөдөр” сонин, “Royal media” групп, Zindaa.mn сайт хамтран “Хэн нь хэн бэ” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн зорилго нь хэн нэгнийг шилдгээр зарлаж тунхаглах бус сонгуулийн мэдээллийг хүртээмжтэй, бүрэн дүүрэн хүргэх, нэр дэвшигчдийг иргэдийн өмнө тэгш эрхтэйгээр таницуулж, иргэд өөрсдийн үзэл бодлоор сонголтоо хийхэд туслах зорилготой юм байна.
Төсөл хэрэгжих хугацаанд улсын их хурлын 26 тойрог, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 30 тойргоос өдөр бүр нэгийг нь онцлон “Өнөөдөр” сонин, mongolnews.mn, zindaa.мн сайт, “Royal” телевизээр олон нийтэд хүргэх юм. Түүнчлэн сонгууль 2016.зиндаа.мн цахим хуудсанд улсын их хурал болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд горилогчийн нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулжээ. Иргэд сонгосон хүн рүүгээ хандсанаар түүний мөрийн хөтөлбөр, хувь хүний амьдралын замнал, сонирхолтой мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна.


















