Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна

Өнөөдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “Асуудал, шийдэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна
“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна. Зураг: МҮОНРТ

Харааны бэрхшээлтэй залуус “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна. Өнөөдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “Асуудал, шийдэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Уулзалтад нийслэл орон нутгийн харааны бэрхшээлтэй 60 гаруй залуусын төлөөллөөс гадна УИХ, Засгийн газрын гишүүд, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцож, асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Мөн энэ үеэр залуус өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, гарц шийдлийн талаар ингэж ярьж байна.

Тэдний төлөөлөл болгон н.Эрдэнэбатын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор чуулж байна

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг энэ үеэр онцоллоо.

Хуваалцах