Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэнтий аймагт болох уралдааны тов гарчээ

Хаврын улирал үргэлжилж буй энэ цагт уяачид олон наадам зохион байгуулж байна. Үүний нэг нь Хэнтий аймагт болох наадам юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймагт болох уралдааны тов гарчээ
Хэнтий аймагт болох уралдааны тов гарчээ. Зураг: МҮОНРТ

Хаврын улирал үргэлжилж буй энэ цагт уяачид олон наадам зохион байгуулж байна. Үүний нэг нь Хэнтий аймагт болох наадам юм.

Тодруулбал ирэх тавдугаар сарын 1-нд тус аймгийн Дадал суманд Хэнтий аймгийн хойд бүсийн бага гурван насны уралдаан болно. Мөн энэ өдөр Баянхутаг суманд бага гурван насны өмнөд бүсийн уралдаан болох байсан ч цэцэг өвчин гарсан тул тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Харин 4-нд Мөрөн суманд, 8-нд тус аймгийн МСУХ-оос зохион байгуулах бага гурван насны уралдаан Чингис хаанд болно.

Хуваалцах