Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.30) 11:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгоой байдлын газар, мэргэжлийн ангийн 23 хүн, 2 автомашинтайгаар оролцсон юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.

Хуваалцах