Хэнтий аймагт сумын Засаг дарга нар зөвлөлдөв
Зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж, бүрэн эрхийн хугацаандаа мөрдөж ажиллах батламж гэрээнд гарын үсэг зурсан байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн сумын Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн, сургалт семинар Чингис хотноо болжээ. Зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж, бүрэн эрхийн хугацаандаа мөрдөж ажиллах батламж гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ үеэр өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаараа бусад сумдаа манлайлан ажилласан гурван сумыг шалгаруулж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулжэ.
Тодруулбал, Баян-Овоо сум нэгдүгээр байр, Батноров сум хоёрдугаар байр, Норовлин сум гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Түүнчлэн бүтэн өдрийн турш үргэлжилсэн зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга, Цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нар 2017 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Засаг даргаар батлуулжээ. Мөн цагдаагийн газраас 2016 онд байгуулсан гурвалсан гэрээгээ хангалттай сайн хэрэгжүүлж ажилласан Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл, Баян-Адрага сумын Засаг дарга О.Лхагвадорж нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.


















