Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймагт үхэр галзуу өвчнөөр өвчилжээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газарт нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устгажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймагт үхэр галзуу өвчнөөр өвчилжээ
Хэнтий аймагт үхэр галзуу өвчнөөр өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газарт нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устгажээ. Үхрээс дээж авч шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Зүүн баян ус” гэдэг газар намарждаг малчны хоёр үхэр үхсэн, таван үхэр шалтгаан тодорхойгүй өвчилжээ. Хоёр үхэрт илэрсэн шинж тэмдэг нь өмнө нь тэмээнд илэрч байсан шинж тэмдэгтэй төстэй байсан байна. Дуудлагын дагуу Мал эмнэлэг үржлийн газраас өнөөдөр баг томилогдон ажиллаж эхэлжээ.

Хуваалцах