Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэллээ

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг Хан Хэнтий Уул аймгийн 92 жил, Сэцэн хан аймаг байгуулагдсаны 322 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хэнтий аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэллээ
Хэнтий аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэллээ. Зураг: МҮОНРТ

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг Хан Хэнтий Уул аймгийн 92 жил, Сэцэн хан аймаг байгуулагдсаны 322 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Хэнтий аймаг 1943 онд ажил үйлсээрээ шалгарч “Алтангадас” одонтой тугаа хүндэтгэн залсан түүхтэй. Тэгвэл энэ жил тохиож буй 90 жилийн ойгоороо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Энэхүү шагналыг маргааш буюу долдугаар сарын 27-нд гардуулах юм байна. Түүхэн ойгоо тэмдэглэхдээ дан гагц баярлаж, наадах гэхээсээ илүүтэйгээр бүтээн байгуулалт өрнүүлэх, өв соёлоо дээдлэх ухааныг дэлгэрүүлэх, орон нутгийн түүхээ сурталчилан таниулахад гол хүчээ тавьжээ. Хэнтийчүүд 90 жилийн ойгоо угтаж аймгийнхаа өнгө төрхийг сайжруулах, их бүтээн байгуулалт өрнүүлж нүдэнд харагдаж гарт баригдах ажлуудыг хийж байгаа нь Өндөрхаан хотын хөгжил цэцэглэлтийн эхлэл болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм байна.

Мөн ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулж 80 гаруй хувийн дэмжлэгтэйгээр аймгийн төвөө Чингис хот хэмээн энэ цаг мөчөөс эхлэн нэрийдэхээр аймгийн ИТХ-аас тогтоол гаргажээ.

Өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэн явагдах аймгийн ойн өдрүүддээ зэрэгцэн “Зүүн бүсийн Хурд-2013” наадам болно.

Ойн наадам өглөө 10:00 цагт “Гайхамшигт Хэнтий Нутаг” баярын жагсаалаар Чингис талбай дээр эхэллээ. Жагсаалт аймгийн хүрээний цэргийн бүх анги нэгдгэл оролцлоо. Мөн аймгийн бүх сумын ард иргэд баярын жагсаалт жагсаж, аймгийн 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 гимнастикч, 90 бүжигчид гайхамшигт урлагийн үзүүлбэрээр гадна дотны хүндтэй зочид болон наадамчин олноо угтан авлаа.

Баярын жагсаалын дараа хүндэт зочид болох УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар болон Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнууд, төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрын баатар, гавьяат зэрэг хүндтэй олон зочид төлөөлөгчид Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Түлхүүр үг:Хэнтий аймаг 90 жил
Хуваалцах