Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.

Ажлын зураг төслийг “Эл энд Эйч констракшн” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Си Эйч Би Жи констракшн” ХХК хийж, Захиалагчийн хяналтыг Барилга хөгжлийн төв, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.

Хүүхдийг ая тухтай орчинд сургаж, хөгжүүлж төлөвшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах