Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 16:17 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,  сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулан 21:26 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 744 га талбай өртөж шатжээ.

Хуваалцах