Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ

Хэнтий аймгийн хэмжээнд 8.4 мянган малчин өрхийн 4.6 сая толгой мал өвөлжиж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ
Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн хэмжээнд 8.4 мянган малчин өрхийн 4.6 сая толгой мал өвөлжиж байна. Харин 63.500 гаруй толгой мал отор хийж байгаа юм. Өнгөрсөн сард болсон хүйтний улмаас ихэнх сумдаар мал тарга тэвээргээ алдаж муудаж эхэлжээ. Иймээс аймгийн Онцгой комиссын нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад хүргэхээр шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ

Цаашдаа ургамлын гарц муутай сумдад ногоон тэжээл тариалах, аймгийн хэмжээнд хадлангийн нөөц талбайг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж байна.

Хуваалцах