Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хэнтий аймгийн ЗӨСТ-д ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар зочиллоо

2019 оны 12-р сарын 01-ний өдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар албаны бусад төлөөлөгчдийн хамт Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд айлчлалаа. Тус айлчиллаар Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Наранхүү б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн ЗӨСТ-д ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар зочиллоо
Хэнтий аймгийн ЗӨСТ-д ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар зочиллоо. Зураг: МҮОНРТ

2019 оны 12-р сарын 01-ний өдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар албаны бусад төлөөлөгчдийн хамт Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд айлчлалаа. Тус айлчиллаар Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Наранхүү байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, зүүн бүсийн аймгуудад Зоонозын өвчин судлалын төв байгуулахыг дэмжих, НЭМ-ийн арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг шийдвэрлэх, нян судлалын лабораторийн оношлох хүчин чадлыг сайжруулах, цаашид шаардлагатай багаж тоног төхөөрөмж болон оношлуураар хангах асуудлуудыг дэвшүүлж, танилцуулав.

Тус саналыг ДЭМБ болон ЭМЯ-ны удирдах ажилтнууд анхаарал тавьж, дэмжин ажиллахаа хэлэв.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах