Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Ту

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Хэнтий, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж 17:56 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Баруун шавар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 22:26 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.

Хуваалцах