Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч 1220 га газар шатжээ

Өнгөрсөн шөнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-нд Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч 1220 га газар шатжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч 1220 га газар шатжээ
Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч 1220 га газар шатжээ. Зураг: МҮОНРТ

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.

Өнгөрсөн шөнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-нд Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч 1220 га газар шатжээ.

Иймд хавар, намрын хуурайшилттай энэ цаг үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг холбогдох байгууллагаас иргэдэд уриаллаа.

Хуваалцах