Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд (2026.04.26) ой, хээрийн 3 гал түймэр бүртгэгдсэнээс 2 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд (2026.04.26) ой, хээрийн 3 гал түймэр бүртгэгдсэнээс 2 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнд:

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт II багийн “Орной хөндий” гэдэг газар 11:50 цагт гарсан хээрийн түймрийг 14:56 цагт цурамд оруулж, 15:54 цагт бүрэн унтраалаа. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Бух” гэдэг газар 14:04 цагт гарсан ой, хээрийн гал түймрийг 15:45 цагт цурамд оруулж, 17:55 цагт бүрэн унтраалаа.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутаг "Чичин" гэдэг газар 15:30 цагт гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сум мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Хуваалцах