Хэнтийчүүд 108 метр урттай ширмэл аравч урлаж байна
Хэнтий аймгийн "Хаан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон санаачлан Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг урлан бүтээж эхлээд байгаа.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн "Хаан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон санаачлан Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг урлан бүтээж эхлээд байгаа. Дуусах шатанд явж байгаа 108 метрийн урттай уг бүтээлийг Гиннесийн номонд бүртгүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү бүтээлийг санаачлагч уран гартнууд энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт зочилж, хандивын аян зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, засаг дарга А.Гылымхан нар оролцож, урчууддаа нийт Баян-Өлгийчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.


















