Хэнтийн уулархаг нутгаар бороо орно
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, хур тунадас орно.
Мэдээллийн алба

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, хур тунадас орно. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бороо орно.
Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи зарим үед секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна, өдөртөө 11-13 хэм дулаан байна гэж ЦУОШГ-ын цаг уурч н.Эрдэнэтуяа мэдээллээ. Түүний яриаг сонсгоё.


















