Хэнтийн залуучуудын “Алтан цом” наадам энэ сард болно
Монголын залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос санаачлан Хэнтий аймгийн сумдын нутгийн зөвлөл болон спортын холбоодуудтай хамтран “Алтан цом” спортын анхдугаар наадмыг энэ сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Энэхүү наадам нь Хэнтий аймгийн залуучуудыг нэгтгэж чадсан анхны том спорт наадам юм. Одоогоор тус наадамд нийт 23 багийн 18-38 насны 800 гаруй тамирчин бүртгүүлжээ.
“Алтан цом”-д 35 спортын мастер, 141 спортын зэрэгтэй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.
Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн таван төрлөөр өрсөлдөж, ирэх мягмар гарагт аваргуудаа тодруулна.