Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хэнтийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталлаа

Өнгөрсөн сарын 2-нд болсон сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн Хэнтий аймгийн шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталлаа
Хэнтийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 2-нд болсон сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн Хэнтий аймгийн шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Түннчлэн тус хурлаар аймгийн засаг даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталжээ.

Наваансамдан Ганбямба нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат бөгөөд 1980 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч мэргэжлээр, 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, одоогоор Хэнтий аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй нэгэн юм.

Хуваалцах