Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2019 оны наймдугаар сард хийсэн ажлаа тайлагнав. Энэ хугацаанд Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар 2019 оны наймдугаар сард хийсэн ажлаа тайлагнав. Энэ хугацаанд Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 22 буюу шалгасан хэргийн 4.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 буюу шалгасан хэргийн 0.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 439 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 390 хэрэг, мөрдөн байцаалтын 49 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 7.4 хувийг шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ МУ-ын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албан тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуй нэгж хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулъя.

Хуваалцах