Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэгжих боломжгүй хууль гэв

Учир нь хуулинд эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлнэ гэж заасан ч манайд тийм байгууллага одоогоор алга. Тиймээс энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй” гэлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэгжих боломжгүй хууль гэв
Хэрэгжих боломжгүй хууль гэв. Зураг: МҮОНРТ

Эрүүлжүүлэх байрны асуудлыг ЭМЯ хариуцахгүй гэж салбарын сайд хэллээ. Цагдаагийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд орсоноор оны эхний өдрөөс эрүүлжүүлэх байрыг татан буулгаж оронд нь хордлого тайлах төв, албадан саатуулах байрыг бий болгохоор болсон. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх байр нь цагдаагийн төв байгууллагын харьяалалд ажиллана гэдэг заалтыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны харьяанд байна гэж өөрчилжээ.

Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал үүнийг “ямар ч хэрэгжих боломжгүй хуулийг баталсан. Учир нь хуулинд эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлнэ гэж заасан ч манайд тийм байгууллага одоогоор алга. Тиймээс энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй” гэлээ.

Мөн хуулийн шинэчлэлд цагдаагийн албан хаагч гэснийг түргэн тусламжийн төвийн ажилтан, эрүүлжүүлэх байрны ажилтан гэж өөрчилжээ.

Түлхүүр үг:Н.Удвал сайдЭрүүлжүүлэх байр
Хуваалцах