Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хэрэгжилтэд нь хяналт тавихыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Гадаад харилцааны сайдын 2013 оны 12 сарын 9-11-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо “Авлигын тухай хэлэлцээр”-ийн оролцогч талуудын Ассамблейн хоёрдугаар чуулганд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэгжилтэд нь хяналт тавихыг үүрэг болгов
Хэрэгжилтэд нь хяналт тавихыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Гадаад харилцааны сайдын 2013 оны 12 сарын 9-11-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо “Авлигын тухай хэлэлцээр”-ийн оролцогч талуудын Ассамблейн хоёрдугаар чуулганд оролцсон дүнгийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Хуваалцах