“Хэрэглээ”-г сануулсан хог урлагийн бүтээл болжээ
Гялгар ууттай “хог”-нуудыг хананд өлгөжээ. Анзаарвал, ундааны лааз, тамхины хайрцаг, сүүний сав, хуванцар зэрэг бидний өдөр тутмын хэрэглээд хаясан зүйлс тэр өнгө, өнгийн торонд холилдох. Бидний тоохгүй хаясан эдгээр зүйлс өнөөдөр урлагийн бүтээл болжээ.
Мэдээллийн алба

Гялгар ууттай “хог”-нуудыг хананд өлгөжээ. Анзаарвал, ундааны лааз, тамхины хайрцаг, сүүний сав, хуванцар зэрэг бидний өдөр тутмын хэрэглээд хаясан зүйлс тэр өнгө, өнгийн торонд холилдож харагдана.
Бидний тоохгүй хаясан эдгээр зүйлс өнөөдөр урлагийн бүтээл болжээ.

Уран бүтээлч Н.Насанбатын анхны бие даасан “Хэрэглээ” үзэсгэлэн өнгөрөгч Мягмар гаригаас эхлэн үүдээ нээжээ.
Энэ үзэсгэлэнг харахад цомхон бөгөөд зүйрлэвэл минимал хэв маягтай. Гэвч үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн найман зургийн өнгө аяс өөрөө цаг хугацаагаар үл хэмжигдэх аж.
Фото зураг шиг атал зурсан эдгээр бүтээлүүд нь hyperrealism төрөл бөгөөд зураачаас маш өндөр ур чадвар, их техник шаарддаг юм байна. Уран бүтээлч Н.Насанбатын хувьд сүүлийн найман жил гаруйн хугацаанд hyperrealism төрлөөр дагнан уран бүтээлээ туурвиж байгаа аж.

Зураач Н.Насанбатын “хэрэглээ” хэмээх анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үзэгчдэд нээлттэй толилуулах юм байна.




















