Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэглээний боловсрол Монголд

Монголд ОУ-ын хэрэглээний боловсролын төв нээгдсэнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд тус төвийн захирал н.Нарантуяа, Тусгаар улсуудын хэрэглээний боловсролын салбарын ерөнхийлөгч Екатарина Коморова, Хэрэглээний боловсролын Эйебл загварын захирал Денис Бядро

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэглээний боловсрол Монголд
Хэрэглээний боловсрол Монголд. Зураг: МҮОНРТ

Монголд ОУ-ын хэрэглээний боловсролын төв нээгдсэнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд тус төвийн захирал н.Нарантуяа, Тусгаар улсуудын хэрэглээний боловсролын салбарын ерөнхийлөгч Екатарина Коморова, Хэрэглээний боловсролын Эйебл загварын захирал Денис Бядров нар оролцлоо.

Монголын хэрэглээний боловсролын төв энэ сарын 9-нд албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ямар ч насны хүн хамрагдах боломжтой гэнэ. Та уг төвд ирснээр сурах арга барилыг сурах боломжтой гэнэ. БШУЯ-ны зүгээс хэрэглээний сургалтын арга технологи хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг дээр санал нэгдсэн байна. Түүнчлэн тус яамны захиалгаар 11000 гаруй хүнд лекц уншжээ.

Монголын хэрэглээний боловсролын төвтэй холбогдох утас: 99473389

Түлхүүр үг:боловсрол
Хуваалцах