Хэрэглэгч түмэндээ илгээх таны мэндчилгээг бид хүргэе...
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дэргэдэх мэдээ, мэдээлийн www.mnb.mn сайт нь мэдээллийн бодитой, хүртээмжтэй, шуурхай байдлыг эрхэмлэн ажилладаг бөгөөд мэдээ мэдээллийн “Хурд”, “ММ” агентлагтай нягт уялдан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дэргэдэх мэдээ, мэдээлийн www.mnb.mn сайт нь мэдээллийн бодитой, хүртээмжтэй, шуурхай байдлыг эрхэмлэн ажилладаг бөгөөд мэдээ мэдээллийн “Хурд”, “ММ” агентлагтай нягт уялдан ажиллаж байна. Түүнчлэн олон нийтийн телевизийн 1,2-р суваг, радиогийн 1,2-р сувгийн нэвтрүүлэг, Монголын дуу хоолой, Р3 100,9 радиогийн нэвтрүүлгүүдийг орон даяар болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд, монголын талаарх мэдээлэл авах гэсэн гадаадын хэрэглэгчдэдээ зориулан түгээж байна. 80 жилийн түүхтэй Монголын радио, 46 жилийн намтартай Үндэсний телевизийн дэргэдэх MNB.mn сайт нээгдээд удаагүй ч богино хугацаанд хандалтаараа цаг үе, мэдээ мэдээллийн сайтууд дундаа эхний 20-д эрэмбэлэгдэж, өдөртөө 7-15 мянга, 7 долоо хоногт 150 мянга орчим хэрэглэгчдэд 400 орчим мэдээ мэдээлэл, контентыг нийлүүлж байна. Цаашид бид олон нийтийн статусынхаа хүрээнд мэдээллийн эх сурвалж байж, хамгийн олон хэрэглэгч уншигчийн хүрээллийг бий болгохоор зорин ажиллаж байна.
Тиймдээ ч удахгүй болох сар шинийн баярыг угтан амжилт бүтээл, ажил үйлсээрээ манлайлж яваа улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарынхны олон нийт, хэрэглэгчид, ард түмэнд хандсан мэндчилгээг MNB.mn сайтаараа дамжуулан хүргэх зорилгоор онцлох талбарыг нээж байна.
Энэхүү талбарыг ашиглан мэндчилгээгээ илгээснээр 14 хоног хэрэглэгч, уншигчийн анхааралд байх бөгөөд баннер талбартай холбогдсон категори хэсэгт давхар байршиж, мэндчилгээг хүлээлгэн өгсөн цагаас эхлэн 24 цагийн турш топ мэдээний талбарт онцлогдож, олон нийтэд хүрэх юм. Мөн та мэндчилгээгээ дуутай, дүрстэй болон бичгийн аль ч хэлбэрээр өгч болох бөгөөд цогц байдлаар түгээх нь илүү үр дүнтэй гэдгийг онцлох байна. Түүнчлэн мэндчилгээнийхээ талбарт та өөрийн байгууллагын сурталчилгааны линк, баннер зэргийг үнэ төлбөргүйгээр байршуулах давуу талыг эдлэхээс гадна цаашид манай байгууллагатай хамтран ажиллах нөхцөлд давуу эрхийн урамшуулал хүртэх боломж нээгдэх юм.
Эрхэм таныг бидний саналыг хүлээн авч, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
MNB.MN сайтын редакци


















