Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн инженерийн шугам тоноглол эд хөрөнгөд засвар ашиглалтын сан байгуулна. Ингэснээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ сайжирч хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ ойртох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулна
Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулна. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолоор орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг энэ оны есдүгээр сарын 15-наас татан буулгаж ОСНААУГ-ын салбар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” болгон өөрчилж операторын системд шилжүүлэхээр боллоо. Операторын системд шилжүүлснээр санхүүгийн шинэ загвар нэвтрэх юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн төлсөн төлбөрийн мөнгөний урсгалыг хүний оролцоотойгоор бус тухай бүрт нь программ хангамжийн тусламжтайгаар зохицуулж халаалт, халуун, цэвэр усны хангамжийг шийднэ.

Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн инженерийн шугам тоноглол эд хөрөнгөд засвар ашиглалтын сан байгуулна. Ингэснээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ сайжирч хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ ойртох юм.

Хуваалцах