Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” семинар хийв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” семинар хийв
“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” семинар хийв. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт семинар 2019 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалт нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн орон нутгийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, бодлогоор дэмжлэг үзүүлэх, салбарын бодлого, хууль эрх зүйн баримт бичигт хэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчмуудыг тусгах чиглэлээр хамтран ажиллах, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох зорилготой юм.

Энэхүү сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох, орон нутгийн салбар нийгэмлэгийн тэргүүн, шинжээч, ажилтан 90 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах