Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

Цахилгааны төлбөр өндөр гарч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна
Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Цахилгааны төлбөр өндөр гарч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна.

Ажлын хэсэг нь дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа юм.

Хуваалцах