Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож байна
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо Олон Улсын Хэрэглэгчийн төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ байгууллага/ICPEN/-ын Дээд хэмжээний уулзалт болж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо Олон Улсын Хэрэглэгчийн төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ байгууллага/ICPEN/-ын Дээд хэмжээний уулзалт болж байна.
Олон Улсын Хэрэглэгчийн төрийн байгууллагуудын сүлжээ байгууллага 1992 онд хэрэглэгчийн төлөөх шударга худалдааны дэлхийн сайн туршлагыг дэлгэрүүлэхийг зорин үүсгэн байгуулагдсан түүхтэй. Одоогийн байдлаар дэлхийн хэрэглэгчийн асуудлаарх төрийн бүхий л байгууллагууд болох нийт 60 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. ХБНГУ-д болж буй энэ удаагийн удирдах ажилтнуудын уулзалтыг ХБНГУ-ын Хууль зүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах яам зохион байгуулж буй юм.
Монгол Улсын хувьд ШӨХТГ нь 2009 онд тус байгууллагын гишүүнээр элсэж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хүлээх үүрэг оролцоогоо нэмэгдүүлж, дэлхийн ижил төстэй байгууллагуудтай хөл нийлүүлэн байнга мэдээлэл солилцон ажиллаж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад зохион байгуулагч байгууллагын дэмжлэгээр ШӨХТГ-ын дарга Б. Лхагва, орон тооны гишүүн С. Цогтгэрэл нар оролцож байна.
ШӨХТГ тус дээд хэмжээний арга хэмжээнд оролцсоноор хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаарх гадаад хамтын ажиллагаагаа сайжруулах, олон улсын туршлагаас суралцан хамтран ажиллах, хууль эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгоход шаардлагатай байгаа дэлхийн зарим жишиг болохуйц зохицуулалтуудыг судлах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.


















