Хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэ хуулийн төсөл боловсруулна
Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан үнийн зохиомол өсөлт бий болгох, хямдруулсан нэрээр бараа бүтээгдэхүүнийг хуучин үнээр нь борлуулах зэрэг зөрчил гарах болсон тухай ШӨХТГ-аас мэдээллээ.
Мэдээллийн алба

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан үнийн зохиомол өсөлт бий болгох, хямдруулсан нэрээр бараа бүтээгдэхүүнийг хуучин үнээр нь борлуулах зэрэг зөрчил гарах болсон тухай ШӨХТГ-аас мэдээллээ. Тиймээс худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт явуулж эхэлсэн байна.
Хуурамч үнэ нааж худалдаа хийж байсан, бараа бүтээгдэхүүнээ хямдруулсан гэсэн нэрийн дор худалдан авагчдыг төөрөгдүүлж байсан хэд хэдэн байгууллагын зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.
Авто худалдааны цогцолбор төвийг ашиглалтад оруулсантай холбогдуулан бизнес эрхлэгчдээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирэх гомдлын тоо тасрахгүй байгаа тухай мөн мэдээллээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах европын улс орны туршлагаас судлан шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна.


















