Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэрэгтнийг генетикийн мэдээллээр нь дамжуулж илрүүлэх боллоо

Японы хууль сахиулах байгууллагын шинжээчид өнгөрсөн 8 жилийн турш хүмүүсийн генетикийн мэдээллийг цуглуулсан байна. Тэд хүний цусан дахь ДНК болон хэргийн газар дээрх эд мөрийн баримт зэрэг дээр нь тулгуурлан хэрэгтнийг хурдан хугацаанд амжилттай илрүүлэх болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэгтнийг генетикийн мэдээллээр нь дамжуулж илрүүлэх боллоо
Хэрэгтнийг генетикийн мэдээллээр нь дамжуулж илрүүлэх боллоо. Зураг: МҮОНРТ

Японы хууль сахиулах байгууллагын шинжээчид өнгөрсөн 8 жилийн турш хүмүүсийн генетикийн мэдээллийг цуглуулсан байна. Тэд хүний цусан дахь ДНК болон хэргийн газар дээрх эд мөрийн баримт зэрэг дээр нь тулгуурлан хэрэгтнийг хурдан хугацаанд амжилттай илрүүлэх болжээ. Он гарсаар эхний 6 сарын хооронд хүн амины хэрэг, хүчин, хулгай зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэх шинжилгээндээ нийт 140,000 генетикийн мэдээллийн туршилт хийсэн байна. Энэ явцад нийт 4000 хэргийг амжилттай илрүүлжээ. Ийнхүү гэмт хэрэгтнийг илрүүлэхийн тулд хүнийн генетикийн мэдээлэл дээр тулгуурлан шинжилгээ судалгаа хийдэг 260 гаруй мэргэжилтнүүд байгаа бөгөөд тэдний тоог цааш нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ аргыг АНУ, Англи зэрэг олон оронд хэрэгжүүлж үзсэн боловч хүний эрхийн байгууллагынхны эсэргүүцэлтэй тулгарсан байна. Англид энэ аргын тусламжтайгаар 1300 хэргээс нэгийг нь л илрүүлдэг байна. Харин хүний эрхийн байгууллагынхан үүнийг хүний хувийн нууц болоод хүний эрхэнд халдсан хэрэг хэмээн буруутгаж, хязгаарлалт тогтоосон байна.

Түлхүүр үг:police
Хуваалцах