Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэв та наршсан бол...

Хэрэв та гадаа халуун наранд ажилладаг бол наршихгүйн тулд юуны түрүүнд сүүдэр бараадаж ажиллах хэрэгтэй. - Хэрэв халуун наранд ажиллаж байгаад наршсан бол амрах үедээ хэвтвэл толгой эргэж дотор муухайрна. - Наршсан үед хагас сууж амрах нь дотор муухайрах, толгой эргэхээс сэргийлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэв та наршсан бол...
Хэрэв та наршсан бол.... Зураг: МҮОНРТ

Хэрэв та гадаа халуун наранд ажилладаг бол наршихгүйн тулд юуны түрүүнд сүүдэр бараадаж ажиллах хэрэгтэй.

- Хэрэв халуун наранд ажиллаж байгаад наршсан бол амрах үедээ хэвтвэл толгой эргэж дотор муухайрна.
- Наршсан үед хагас сууж амрах нь дотор муухайрах, толгой эргэхээс сэргийлдэг.

- Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арч.
- Хэрэв наршсан бол толгой дээрээ хүйтэн жин тавь.

- Хэрэв наршсан бол духан дээрээ хүйтэн жин тавь.
- Хэрэв наршсан бол хүйтэн агаар үлээгчээ ажиллуул.

- Хэрэв наршсан бол цэв хүйтэн зүйл ууж болохгүй. Харин бүлээн юм уу.
- Наршсаны улмаас зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм уу.

- Наршсан үед нитро-глицерин уувал даралт хэт буурч дотор улам муухайрна.
- Хэрэв наршсан бол бие дээрдсэн ч гэсэн гэрээсээ гаралгүй хэвтэх нь дээр.

- Хэрэв наршсан шинж тэмдэг арилах нь бүү хэл халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.

Хуваалцах