Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэв товлолын вакцинаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой

2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэв товлолын вакцинаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Хэрэв товлолын вакцинаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Зураг: МҮОНРТ

2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Энэ жилийн дархлаажуулалтыг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна

Монгол Улсын товлолын дархлаажуулалтаар хүүхэд бүрийг төрсөн цагаас нь эхлэн нас насанд нь тохирсон вакцинд үнэ төлбөргүй хамруулж, амь насанд аюултай халдварт өвчнөөс сэргийлдэг.

Төрсний дараах 24 цагийн дотор

  • Сүрьеэгийн эсрэг (БЦЖ)

  • В вируст гепатитын эсрэг вакцин

2–5 сартайд

  • Халдварт саа

  • Сахуу

  • Хөхүүл ханиад

  • Татран

  • Хемофилюс инфлюэнза В халдварын эсрэг вакцинууд

9 сартайд

  • Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг (УГУ) вакцин

11 настайд

  • Хүний папиллома вирусийн эсрэг вакцин

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ насанд нь тохирсон вакцинд хугацаанд нь бүрэн хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Хуваалцах