“Хэрлэн Дом” өрхийн эмнэлэг 9 төрлийн шинжилгээ авч эхэллээ
“Хэрлэн Дом” өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэх бичил лабораторийн нээлтийн ажиллагаа өчигдөр болжээ. Нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нар оролцож эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Мэдээллийн алба

Аймаг, сумын удирдлагууд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдсэнээр ийнхүү тус өрхийн эмнэлэг доорх 9 төрлийн шинжилгээ авах боломжтой болжээ. Үүнд:
1. Шээсний шинжилгээ
2. Захын судсанд сахар үзэх
3. В, С вирусын шинжилгээ
4. ДОХ, тэмбүүгийн хурдавчилсан сорил
5. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээ
6. Биохими шинжилгээ
7. Цэрний сорьцын шинжилгээ
8. Зүрхний цахилгаан бичлэг
9. Хавдрын маркери үзэх.
Ингэснээр нэгдсэн эмнэлгийн ачаалал багасч, иргэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Удахгүй Хэрлэн сумаас физик эмчилгээний УВЧ аппаратыг шийдвэрлэж олгохоор болжээ.